Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Ургамал

Хан Хэнтийн дархан цаазат газрын нутаг дэвсгэр нь ургамал газарзүйн мужиллаар Евразийн шилмүүст ойн мужийн Өвөр байгалийн уулын тайгын хошууны Төв Хэнтийн уулын тайгын тойрог, Евразийн хээрийн мужийн Дагуур-Монголын хээрийн хошууны Өрнөд Хэнтийн уулын хээрийн тойрог, Өмнөд Хэнтийн уулын хээрийн тойрог, Улзын уулын хээрийн тойрогт тус тус хамаарагдана (Юнатов, 1950).
Хэнтийн нурууны төвийн өндөр уулс болон тэдгээр уулсаар хүрээлэгдсэн хөвч тайгын районд унах хур тундас үлэмж их, агаарын дундаж хэм өөр байх нь тодорхой бөгөөд зун богино, хур ихтэй, бүгчим, өвөл нь урт, салхи бага, харьцангуй хүйтэн байх нөхцөлтэй. Энэхүү уур амьсгалын онцлогоос болж тухайн нутгийн ургамалшилтын ерөнхий төрх, ургамалшилтын зонхилох хэлбэр өвөрмөц онцлогтой.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх


Ойн дээд хил, гол нуруудад далайн түвшнээс дээш 2200 метрт орших ба түүнээс дээш төгрөг навчит Хус, Сибирь болон Хонин Арц, Алтан Тэрэлж, тагийн хүйтсүү алаг өвс, Зожих өвст бүлгэмдлүүд алаг цоог тархсан нураг, асга элбэгтэй.
Хан Хэнтийн дархан цаазат газрын ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож онцлогийг илрүүлэх судалгаа хэдийгээр эртнээс эхэлсэн боловч үнэн хэрэг дээрээ сүүлийн 30-аад жилийн дотор эрчимтэй хийгдсэн. Монгол-Оросын Биологийн хамтарсан иж бүрэн экспедицийн хамт олон зүй ёсоороо орох юм. Тус нутгийн ургамлын аймгийн зүйлийн бүрдлийг илрүүлэх судалгааны дүнгээс үзэхэд 10000 орчим ургамлын цуглуулга хийж боловсруулсны дүнд 85 овгийн 389 төрөлд хамаарагдах 1229 зүйл гуурст дээд ургамалтай болохыг тогтоосон байна.
Тус дархан цаазат газарт зонхилж байгаа буюу өөрөөр хэлбэл ургамлан бүрхэвчийг бүрдүүлж байгаа томоохон овгийн тоонд Нийлмэл цэцэгтэн, Үетэн, Буурцагтан, Улалжтан, Сарнайтан, Холтсон цэцэгтэн, Тоонолжин цэцэгтэн, Иршимбэтэн, Сонгинотон, Баширтан зэрэг овгууд орох бөгөөд эдгээр нь бүх зүйлийн 58.0 % эзэлж байна.
Зонхилох төрлийн тоонд Улаж 58 зүйл буюу (4.7 %), Ортууз 20 (1.6), Шарилж 18 (1.4), Тарна 18 (1.4), Бургас 14 (1.1), Навтуул 13 (1.0), Сонгино 13 (1.0), Хувиланга 12 (0.9), Хунчир 10 (0.8), Банздоо 9 (0.7) зүйлтэй. Эдгээр нь бүх зүйлийн 14.7 % эзэлж байна.
Тухайн нутаг нь уул нуруу, хотгор гүдгэр, гол шанд ихтэй учраас ургамал нь экологийн янз бүрийн нөхцөлд, янз бүрийн орчинд ургаж байдаг. Тухайлбал: Хан Хэнтийн дархан цаазат газарт ургаж байгаа 1229 зүйл ургамлаас хээрийн 455 зүйл, ойн 503 зүйл, нугын 454, намгийн 145, тундрийн 185, хад асганы 114, усны болон голын эрэг хавийн 101, хужир мараатай газрын 19, хөл газрын 49 зүйл ургамал тус тус ургаж байна. Үүнээс үзэхэд тус нутагт ой, хээр, өндөр уулын намагт ургадаг ургамлууд зонхилох хувийг эзэлж байгаа нь харагдаж байна.
Хан Хэнтийн дархан цаазат газрын уулын хээрийн бүслүүрт 55 овгийн 289 төрлийн 654 зүйл ургамалтай.
Уулын ойн бүслүүрт Хан Хэнтийн дархан цаазат газарт байгаа ойн бүслүүрийн дээд хил далайн түвшнээс дээш 2200 м бөгөөд уг бүслүүрт нийтдээ 722 зүйл ургамал бүртгэгдсэн байдаг.
Өндөр уулын бүслүүрт Хан Хэнтийн дархан цаазат газар дахь өндөр уулын бүслүүр нь далайн түвшнээс дээш 2200 - 2500 м -ыг хамрах бөгөөд өндөр уулын оройн хэсэгт ой болон уулын хээрийн бүслүүрээс дээш тохиолддог тачир өвслөг ургамалтай нуга, намхан сөөгөн ширэнгэ, хаг хөвдөт царам зэрэг ургамалшилтын өвөрмөц хэвшлүүдийг багтаадаг юм. Уг бүслүүрт 58 овгийн 225 төрлийн 308 зүйл ургамалтай.
Доод ургамал. Ургамлын аймгийн нэгэн томоохон өвөрмөц бүлэг бол доод ургамал юм. Үндэс, иш, навч гэж ялгарах эрхтэнгүй эгэл биетэй (таллом буюу илтсэн бүтэц бүхий) бүлэг ургамлыг доод ургамал гэнэ. Тухайлбал вирус, баkтери, замаг, мөөг, хаг зэрэг ургамал ордог.
Харин хөвд хэдийгээр дээд ургамлын хэсэг боловч ургамлын гарал үүслийн системд эзлэх байр суурь мөн судалгааны арга зүйн хувьд доод ургамалтай нилээд төстэй.
Доод ургамал нь ангилал зүйн хувьд 10 гаруй бүлэгт хамаарана.
Хэнтийн районд тархасан вирус, баkтери, аkтиномицет (цацраг мөөг) зэрэг доод ургамлын талаар тусгайлан хийсэн судалгааны ажил байхгүй.
Хэнтийн районы ус, нуур, хөрсний замгийн судалгааг зориуд дагнан судалсан ажил тун бага юм. Хэнтийн районоос мөөг судлагч Г.Уранчимэг (1982-1989) мөөгийн үлэмж цуглуулга хийж тодорхойлон боловсруулсны үр дүнд 80 орчим зүйл малгайт, 20 гаруй зүйл ур, 10 орчим зүйл дүлий мөөг ургадаг болохыг илрүүлжээ.
Өмнөх үеийн судлаачид Хэнтийн районоос 35 овог, 92 төрөлд хамаарах 477 зүйл хаг бүртгээд байна.
Одоогоор Монгол оронд 60 овгийн 160 төрлийн 400 орчим зүйл хөвд ургадаг болох нь мэдэгдэж байна. Үүнээс Хан Хэнтийн болон түүний орчны бүсэд 34 овгийн 75 төрөлд хамаарагдах 150 гаруй зүйл хөвд бий гэсэн мэдээ бий.
Ашигт ургамал. Тус ДЦГ-ын дэвсгэр нутаг  ургамлын аймаг, амьтны аймаг, хөрс, газарзүйн хувьд өндөр уулын тундр, ой тайга, хээр, уулын хээр бүхий өвөрмөц онцлогтой юм. Өөрөө рхэлбэл тун өвөрмөц, гайхам сонин энэ нутаг ургамал, амьтнаар баян тансаг өлгий нутаг бөгөөд хаг хөвдөт тундр ба хуш-шинэсэн тайган ба тайгархаг ой голлон шинэс, нарс, гацуур, хус, зэрэг мод; ямаанарц, хонинарц, нохойнхошуу, тавилгана, боролзгоно, хад, үхрийн нүд зэрэг бут сөөг, аньс, сургар, нэрс, сорвоо, хонхон цэцэг зэрэг өвслөг ургамал; хаг болон хөвд зонхилон тохиолддог бол гол горхины дагуу мод, сөөг, бутат шугуй түгээмэл билээ. Шугуйд шинэс, улиангар, монос, бургас, өрөл, улаалзгана, даланхальс үзэгддэг бол сийрэг ой бүхий наранд ээвэр энгэр, хажуу, хөндийд улалж, яргуй, навтуул, ботууль, даагансүүл, биелэгөвс, хиаг, хялгана, хазаар өвс мэт хээрийн ургамал дайралдана. Дархан газрын бараг 90%-ийг ой мод эзэлдэг бөгөөд төрөл бүрийн жимс, жимсгэнэ, анагаах чадалтай ариун тансаг бодис бүхий эмийн ургамлаар баялаг юм. Хүнс, эм, техник, чимэглэлийн зэрэг ач холбогдолтой зонхилох зарим ашигт ургамлыг доорхи хүснэгтээр харуулав

Ашигт ургамлыг бүлгээр хуваасан байдал

¹

Бүлэг

Зүйл

%

1

Хүнс

46

3.7

2

Тэжээл

529

43.0

3

Витамин

134

10.9

4

Эмийн

284

23.1

5

Давирхайт

17

1.3

6

Эфирийн тост

31

2.5

7

Тост

11

0.8

8

Аргаах бодист

16

1.3

9

Будагч бодист

20

1.6

10

Ширхэглэг

10

0.8

11

Гоёл чимэглэлийн

287

23.3

12

Модлог

9

0.7

Ховор ургамал. Хан Хэнтийн дархан цаазат газарт ойролцоо болон хил зэргэлдээх нутаг оронд элбэг дайралдах боловч манайд ховор тохиолддог, тархац нь тасархай, өндөр уул, ой тайга, ус намгийн үлдэц ургамлуудыг онцгой анхаарч, эрчимтэй хамгаалах шаардлагатай байна.
Хан Хэнтийн дархан цаазат газрын ургамлын аймгаас хамгаалах зорилгоор нэн ховор 23 зүйл, ховор 2 зүйл, аж ахуйн үйл ажилгаанаас болж ховордож байгаа 12 бүгд 37 зүйл ургамлыг Монгол улсын улаан номд оруулж өгсөн билээ. Гэвч эдгээр тоо одоогийн нөхцөлд маш хангалтгүй юм. Тухайлбал тус дархан газар Thelypteris phegopteris, Comptosorus sibiricus, Juniperus dahurica, Scheuchzeria palustris, Helictotrichon mongolicum, Poa altaica, Poa kenteica, Carex pallida, Carex diandra, C. brunnescens, Allium maximoviczii, Gagea hiensis, Asparagus burjaticus, Iris sanguinea, Ribes fragrans, Potentilla kenteica, Astragalus kenteicus зэрэг 80 зүйл ургамлыг нэмэж хамгаалах шаардлагатай байна.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo