Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Ой

Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай Газар, түүний орчны бүсийн ойн сан нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхаар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм. Хан Хэнтийн ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгал зөөлрүүлэх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчны бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.
Байгаль Орчны Яамны Ойн Хайгууль Төслийн Төвөөс гаргаж буй мэдээгээр бол ХХДЦГ- ын ойн сангийн нийт талбай 553170 га, түүний орчны бүсийн ойн сангийн талбай 801451 га гэж тогтоосон байна.
ХХДЦГ-ын ойн сангийн 96,8 хувийг шилмүүст, 3,2 хувийг навчит, орчны бүсийн ойн сангийн 92,3 хувийг шилмүүст, 7,7 хувийг навчит мод тус тус эзэлж байна.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын ойн сангийн талбайн 30,1 мянган га нь шатсан ой, 10,2 мянган га нь огтолсон талбай, 41,8 мянган га нь тармаг ой, 11,4 мянган га нь ойжих талбай эзэлж байна. Ойн сангийн нийт нөөц 124612,6 мян.м3, хуш 42120,3 мян. М3, гацуур жодоо 969,5 мян.м3, хус 5195,9 мян.м3, улиас, улиангар 691,9 мян.м3, бургас 46,1 мян.м3 нөөцтэй байна. Нийт ойн талбайн 60,8 хувь буюу 482,4 мян.га талбай нь хөгшин ойн талбай эзэлж байна.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo