Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Олон жилийн ба улирлын цэвдэг

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль цаг агаарын онцлогтой уялдаж нийт нутгийн 82 хувьд улирлын ба олон жилийн цэвдэгт ул хөрс тархжээ. Ийм ч учраас энэ нутгийн байгалийн болон нийгэм эдийн засгийн нөхцөлд цэвдэгт ул хөрс онцгой нөлөөтэй юм. Тусгай хамгаалалттай газар нутагт олон жилийн үргэлжилсэн, тасалданги, алаг цоог цэвдэгт ул хөрс тархсан байна.

Олон жилийн үргэлжилсэн цэвдэгт ул хөрс Бага Хэнтийн Гүнт (Асралт Хайрханы орчим), Алаг баавгайт, Тахилт, Хөх чулуу болон Их Хэнтийн гол нуруудын хяр, ар хажууд, тасалданги цэвдэг тайга бүхий дундаж өндөр уулст, алаг цоог цэвдэг дундаж өндөр уулсын ойт хээрийн районд тархжээ. Олон жилийн цэвдгийн үнэмлэхүй их зузаан голуудын хөндий, хотос хотгорын районд 250 м, өндөр уулсын орой хяр, ар хажуу хэсэгт 400- 500 м хүрэх бөгөөд дундаж зузаан 50-120 м байдаг.
Олон жилийн цэвдгийн байгалийн ердийн нөхцөл дэх ул хөрсний улирлын хөлдөлт, гэсэлт аллювийн хайрга, хайргатай элс, элсэнцэр хөрсөнд 2.7- 3.4 м, уулсын өвөр хажуугийн бэлийн хэмхдэс чулуутай элсэнцэр хөрсөнд 4.0- 5.6 м, уулсын ар хажуугийн ул хөрсөнд 2.8- 3.1 м, уулсын оройн хэсгийн хөрс, чулуулагт 5.1- 5.4 м байна. Олон жилийн цэвдэг чулуулаг тархсан нийт нутагт ул хөрсний овойлт, дулааны хөндийлж, хөрсний гулсалт, хүйтний хагарал, халиа тошин зэрэг цэвдэгт үзэгдэл, цэвдгийн гаралтай хотгор гүдгэрийн олон янзын бичил хэв шинжүүд тархсан байна.

Сүүлийн жилүүдэд байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цэвдэгт ул хөрсний алдрал явагдаж олон жилийн цэвдэгт ул хөрсний урд хилд өөрчлөлт орж болзошгүй байгаа нь анхаарал татаж байна.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo