Нүүр > Аялал жуучлал > Аялал жуулчлал
Хэвлэх хувилбар
Аялал жуулчлал

Хан Хэнтийн  ДЦГ нь гадаад, дотоодын аялагч, жуулчдын анхаарлыг татдаг газруудын нэг бөгөөд жуулчид ихэвчлэн рашаанд орох, загасчлах, морь унахаар ирдэг.

Жуулчдын гол зам нь Онон, Хэрлэн, Хараа, Ерөө, Туул голуудын сав газрууд байдаг. Мөн зүүн бүсийн ард иргэдийн аж байдал, үндэсний мал аж ахуйн үйл ажиллагаа нь жуулчдын сонирхлыг татдаг.

Хан Хэнтийн нуруу, түүний орчны бүсэд эртний чулуун зэвсгийн үеэс хойших түүхийн бүхий л үеийн дурсгалууд хадгалагдаж байдаг. Тухайлбал, Хадны сүг зураг, янз бүрийн цаг үед хамрагдах эртний булш хиргисүүр, хүн чулуу, буган хөшөө, Хагийн хар нуур, Бурхан Халдун уул, Сарьдагийн хийдийн туурь зэрэг байгаль, түүх, соёлын дурсгал газрууд олон бий.

Бурхан халдун хайрханыг алсаас харах аяллын маршрутыг боловсруулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-159 тоот тушаалаар батлуулан мөрдөж  ажиллаж байна. 


n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo