Нүүр > Аялал жуучлал > Байгаль, түүх соёлын дурсгал 

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар халхын шарын тэргүүнээр өргөмжилсөн "шар бүсийн орд"-ыг байгуулсан нь өдгөөгийн нийслэлийн үндэс суурийг тавьсан ажээ. Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр 1651 оны үед Номын хүрээ болж өөрчлөгдсөн 1706 оныг хүртэл тийн нэрлэгдэж байв. Нийслэл хот Орхон, Тамир, Туул, голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ.Нийслэлийг Өргөө, Номын хүрээ, Их хүрээ хот, Нийслэл зэргээр нэрийдсээр 1924 оноос Улаанбаатар хэмээн тогтжээ.

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар түүний орчны бүс нь монгол угсаатны буурал түүхтэй холбоотой, Монголын эзэнт их гүрний төв хэсэг түүхнээ гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, Туул голуудын сав нутаг болохын учир чухам л түүх,соёл,урлагийн дурсгалт зүйлсийн өлгий юм. Энд л эртний чулуун зэвсгийн үеээс аваад түүхийн бүхий л үед хамаарагдах дурсгалууд хадгалагдаж байдаг.
n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo