Нүүр > Үйл ажиллагаа > Судалгаа шинжилгээ
Хэвлэх хувилбар
Судалгаа шинжилгээ

Хамгаалалтын захиргаа байгуулагдсанаас эхлэн ТХГН, түүний орчны бүсийн байгаль, нийгэм эдийн засгийн талаар урьд өмнө хийгдсэн судалгааны материалыг нэгтгэн авах ажлыг эхэлсэн. Хэнтийн нурууны байгаль газарзүйн талаарх нилээд цэгцтэй мэдээлэл бүр ХҮII зуунаас улбаатай боловч ДЦГ- ын нутаг дэвсгэрт хийгдсэн судалгааны материал ховор юм. Улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж байгаа өнөө үед мөнгөний ханшны уналт, оюуны хөдөлмөрийг үнэлэх үнэлгээнд өөрчлөлт орж байгаатай уялдан бараа материалийн зэрэгцээ судалгааны материал ч үнэ хөлстэй болж олж авахад хүндрэлтэй болсон авч судлаачид эрдэмтэдтэй хамтран ажиллах хэлбэрийг сонгосон нь үр дүнтэй болж байна.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх

Харин тусгай хамгаалалттай газар нутаг, орчны бүсийн байгаль, нийгэм эдийн засгийн мэдээлэлийн сан байгуулах ажил эхлэл төдий байна.
ГТХАН-ийн ”Байгаль хамгаалал ба орчны бүсийн хөгжил” төслийн хүрээнд орчны бүс, байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд нийгэм эдийн засаг, аялал жуулчлал, бэлчээрийн даац болон ойн, ан амьтны талаар судалгааг үндэсний судлаачид болон гадаадын экспертүүдээр хийлгэсэн.

Үүний зэрэгцээ байгаль хамгаалагчдын хүчээр байгалийн хувьсал өөрчлөлтийн талаар хамгийн ерөнхий мэдээлэлийн мониторинг судалгааг хийж байгаа бөгөөд энэхүү судалгааг цаашид боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo