Нүүр > Үйл ажиллагаа > Тулгарч буй гол бэрхшээлүүд
Хэвлэх хувилбар
Тулгарч буй бэрхшээлүүд

Хан Хэнтийн ДЦГ ба Горхи Тэрэлжийн БЦГ болон тэдгээрийн орчны бүсэд хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд Тулгарч буй гол бэрхшээлүүдийг ангилж үзвэл дараах байдлаар бүлэглэж болохоор байна Үүнд:

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Байгалийн баялагийн зүй бус ашиглалт
Байгалийн баялгийн зүй бус ашиглалт гэдэгт ой болон ойн дагалт баялаг, /самар, жимс, мөөг, эмийн ургамал / хулгайн ан зэргийн хамруулан авч үзсэн бөгөөд эдгээр нь байгаль орчиндоо үзүүлэх сөрөг нөлөөллөөрөө Хан Хэнтийн ТХГН- т менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд тулгарч байгаа гол бэрхшээлийн нэг гэж үзэж цаашид зөрчлүүдийн тоог цөөрүүлэх, дахин гаргуулахгүй байх арга замуудыг ирэлхийлэх үүднээс тухайн бэрхшээлүүдэд дүн шинжилгээ хийж үзэв.
Хан Хэнтийн ТХГ тохиолдож байгаа байгалийн баялгийн зүй бус ашиглалт нь дараах шалтгаантай байна Үүнд:

  • Байгалийн баялгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ эрс өссөн. / Мод модон материал, ангийн гаралтай түүхий эд гэх мэт/
  • Зөвшөөрлийн тогтолцоо боловсронгуй бус, олгосон зөвшөөрөлд хяналт тавьдаггүй
  • Байгаль хамгаалагчдын шаардлага, ажлын хариуцлага сул
  • Хамгаалалтын систем боловсронгуй бус
  • Хууль эрхийн акт хүмүүсийн ухамсарт нөлөөлдөггүй, хууль тогтоомж хэрэгждэггүй
  • Галт зэвсэг ихээр орж ирсэн
  • Ан агнах нь бололцоотой хүмүүсийн зугаа цэнгэлийн хэлбэр болсон
  • Нөөц баялгийн талаар мэдээлэл хомс
  • Байгалийн баялгийг ашиглах, хамгаалах талаар сургалт сурталчилгааны ажил хангалтгүй
  • Орон нутагт ядуурал, ажилгүйдэл ихэссэн

Дээр дурьдсан шалтгаануудаас үүдэн гарсан нөөц баялгийн зүй бус ашиглалт нь дараах сөрөг үр дагавартай байна:

  • Ойн бүтцэд өөрчлөлт орох
  • Ангийн нөөц багасах, сүргийн бүтцэд өөрчлөлт орох
  • Нөөц хомсдох
  • Ховор ургамал, самар, жимс устаж үгүй болох
  • Экологийн тэнцвэр алдагдах
  • Хэт ашиглалтаас гол горхийн ус ширгэж алга болох
  • Түймэр гарах

Ой хээрийн түймэр:
Ой хээрийн түймэр гарч байгаа үндсэн хэд хэдэн шалтгаан байна Үүнд:

  • Хүмүүс самар, бугын ясан эвэр түүх, ан хийх, амралт зугаалга хийх зэргээр ойд зөвшөөрөлгүйгээр ихээр явах болсон
  • Ойд явж буй хүмүүсийн санамсар болгоомжгүй үйл ажиллагаа
  • Ойд хоноглон явж байгаа хүмүүс гал манадаг уламжлалаа алдсан
  • Ан агнахад галт сум хэрэглэдэг
  • Санаатайгаар түймэр тавих
  • Цаг агаарын өөрчлөлт
  • Хяналт шалгалт хангалтгүй

Ой хээрийн түймрийн нөлөөгөөр ургамлын бүтэц өөрчлөгдөх, нөхөн сэргэгдэх байгалийн нөөц баялаг хомсдох, ан амьтан дайжиж алга болох, байршил, сүргийн бүтэц нь өөрчлөгдөх, цөлжих нөхцөл бүрдэж экологийн тэнцвэр алдагдах зэрэг сөрөг үр дагаварууд буй болж байна.
Зохицуулалтгүй аялал жуулчлал
ГТБЦГ, ХХДЦГ- т явагдаж буй аялал жуулчлалын үйл ажиллагаа нь өөр
өөрийн онцлогтой бөгөөд тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд нь мөн ихээхэн ялгаатай байгаа тул тус тусад нь авч үзлээ.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
А / Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газарт

  • Хамгаалалтын захиргаа, жуулчдын бааз, иргэдийн хамтын ажиллагаа хангалтгүй
  • Цогцолборт газарт байж болох айл өрх, малын тоог тогтоогоогүй
  • Өдрийн амрагч нар олширсон
  • Хуулийн хэрэгжилт хангалтгүй

Б / ХанХэнтийндарханцаазатгазар, түүнийорчныбүсэд

  • Хяналт шалгалтын ажил хангалтгүй
  • Рашаан, сувилалыг зохицуулах журам байхгүй
  • Нисдэг тэргээр зөвшөөрөлгүй нислэг үйлддэг /хулгайн ан хийдэг, загасчилдаг/
  • Аялал жуулчлалын тогтоосон замнал байхгүй

Иргэдийн хууль эрх экологийн мэдлэг хангалтгүй
Байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөө нь гол төлөв хүний санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас шалтгаалдаг ба энэ тухайн хүмүүсийн хууль эрх, байгаль экологийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой байна.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх

Үүний гол шалтгаан нь:

  • Байгаль хамгаалах уламжлалт зан заншил алдагдсан
  • Хууль сурталчлах системтэй бодлого байхгүй
  • Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжээгүй
  • Орон нутагт ухуулга, сурталчилгааны ажил хийгдэхгүй байгаа
  • Хамгаалалтын захиргааны харъяа орон нутаг дахь мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвүүд иргэдэд хүрч үйлчилж чаддаггүй
  • Нутгийн иргэд мэдээллийн төвүүдээр орж үйлчлүүлдэггүй
  • Бүх шатны байгууллагууд хууль сурталчлах ажлыг жигд зохион байгуулдаггүй

Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хангамж муу

Хамгаалалтын захиргаа орон нутгийн төр захиргаа ард иргэд аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа хангалтгүй
Өнөөгийн түвшинд хамгаалалтын захиргаа, орон нутгийн төр захиргаа, ард иргэд, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь дараахь шалтгаантай байна Үүнд:

  • Орон нутагтай хамтран ажиллах нэгдсэн бодлого байхгүй
  • Хамгаалалтын захиргаа, орон нутгийн хооронд харилцан мэдээлэл солилцох асуудал хангалтгүй
  • Нутгийн иргэдтэй хамтран ажиллах тогтсон систем байхгүй
  • Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө хийгдээгүй
  • Хамтарсан уулзалт ярилцлагыг тогтмол зохион байгуулдаггүй
  • Байгаль хамгаалагч нар баг сумын иргэдэд хүрч ажилладаггүй
  • Орон нутгийн төр захиргаа, хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтэн нар ойр ойрхон солигддог
  • Дэд бүтэц, холбоо харилцаа сул хөгжсөн

Хамгаалалтын захиргааны боловсон хүчний хангамж муу
ТХГН- ын хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд материаллаг бааз сайтай, чадварлаг боловсон хүчин бүхий удирдлагын бүтэц зайлшгүй шаардлагатай. Гэвч ХХТХГХЗ нь дээрх шаардлагыг хангаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь:

  • Хамгаалалтын захиргааны бүтэц зохион байгуулалт оновчтой бус
  • Боловсон хүчний системтэй бодлого байхгүй
  • Төсвийн төлөвлөлт буруу, хүрэлцээ муу
  • Байгаль хамгаалагч нар мэргэжлийн бус
  • Байгаль хамгаалагч нарын байршил оновчтой бус
  • Байцаагч, байгаль хамгаалагч нар дүрэмт хувцас, тусгай хэрэгслээр хангагдаагүй
  • Мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын цалин, хангамж бага

Дээр дурьдсан шалтгаануудаас үүдэн хамгаалалтын захиргааны менежментэд хүндрэл учирч байна.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo