Нүүр > Үйл ажиллагаа 

Хан Хэнтийн ТХГ нь Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр; Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр; Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Улаанбаатар хотын Налайх дүүрэг зэрэг 3 аймгийн 7 сум, 1 дүүргийн нутгийг хамарсан 1.523.318 га газар нутгийн зохистой ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг юм.

ХХДЦГ болон ГТБЦГ-  ын орчны бүсийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай” Монгол улсын  хуулийн дагуу газарт үзүүлж байгаа буюу үзүүлж  болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх,  тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа  баталгаажуулах, байгалийн баялгийг зүй зохистой   ашиглах шаардлагыг харгалзан Байгаль орчны сайдын 1999 оны 11 дүгээр сарын  15- ны өдрийн 140 тоот тушаалаар тогтоон баталгаажуулсан.
Хан Хэнтийн ДЦГ ба Горхи Тэрэлжийн БЦГ болон тэдгээрийн орчны бүсэд хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэхэд Тулгарч буй гол бэрхшээлүүдийг ангилж үзвэл дараах байдлаар бүлэглэж болохоор байна Үүнд:
Тус захиргаа нь өөрийн ажил үүргийн хүрээнд  нийт 12 сум,  орон нутгийн засаг захиргааны нэгжүүд, тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцан ажиллаж буй байгуулагуудтай хамтран ажилладаг бөгөөд тэдгээрээс гадна ШУА, ГТТГ, ИХГ, ЦЕГ, АЖГ, СУАТ, их дээд сургуулиуд, зорилго нэг төрийн бус олон нийтийн байгуулагууд зэрэг олон арван дотоодын байгуулагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн билээ.
Байгаль хамгаалах ажлын нэг чухал хэсэг нь байгаль орчныг хамгаалах талаар гаргасан хууль тогтоомжийг сахиулах, ажлыг зөв удирдан зохион байгуулах, мэдээлэл сургалт сурталчилгааг явуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх явдал байдаг.
Хамгаалалтын захиргаа байгуулагдсанаас эхлэн ТХГН, түүний орчны бүсийн байгаль, нийгэм эдийн засгийн талаар урьд өмнө хийгдсэн судалгааны материалыг нэгтгэн авах ажлыг эхэлсэн. Хэнтийн нурууны байгаль газарзүйн талаарх нилээд цэгцтэй мэдээлэл бүр ХҮII зуунаас улбаатай боловч ДЦГ- ын нутаг дэвсгэрт хийгдсэн судалгааны материал ховор юм.
n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo