Нүүр > Үйл ажиллагаа
Хэвлэх хувилбар
Хамгаалалт хяналт шалгалт

Хамгаалалт, хяналт, сурталчилгааны 6 хэсэг, мэдээлэл, сургалт, сурталчилгааны 4 төвтэй, хяналтын Таван салааны гүүрний, Зүүн бүрхийн, Хар бэлчирийн гэсэн цэгүүдтэйгээр байгаль орчны хяналтын улсын байцаагч 5 (3 нь байгаль хамгаалагчдын хэсгийн ахлагч, байгаль хамгаалагчид болно), байгаль хамгаалагч 35, мэдээлэл, сургалт, сурталчилгаа, үйлчилгээний 4 төвийн эрхлэгчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нутаг дэвсгэртээ хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.

ТХГН-ийн хяналт шалгалт нь байгаль орчны салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 31 хууль, олон улсын конвенц, гэрээнүүд, Засгийн газар, яам, байгууллага хооронд байгуулсан 90 гаруй гэрээ хэлэлцээр, санамж бичгүүд, хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой 130 гаруй аргачлал, заавар, дүрэм, журмуудыг ТХГН-ийн хамгаалалтын дэглэмийг дэмжих зорилгоор хэрэгжилтийг хангах ёстой байдаг.

ХХДЦГ-ын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мэргэжилтэн, улсын байцаагч нар нь дээрх хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахдаа тодорхой төлөвлөгөөний дагуу, графикаар, гүний, хамтарсан, мэдээллийн мөрөөр, гэнэтийн гэсэн хяналт шалгалтуудыг хийж, зохих зөрчлүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлж ажилладаг.

ХХДЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн захиргааны ажилтан болгож, сургалтад хамруулж, гадаад, дотоодын ижил төстэй байгууллагуудаар аялуулан танилцуулах, мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo