Нүүр > Үйл ажиллагаа
Хэвлэх хувилбар
Дотоод, гадаад хамтын ажиллагаа

Тус захиргаа нь өөрийн ажил үүргийн хүрээнд нийт 12 сум, орон нутгийн засаг захиргааны нэгжүүд, тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцан ажиллаж буй байгуулагуудтай хамтран ажилладаг бөгөөд тэдгээрээс гадна ШУА, ГТТГ, ИХГ, ЦЕГ, АЖГ, СУАТ, их дээд сургуулиуд, зорилго нэг төрийн бус олон нийтийн байгуулагууд зэрэг олон арван дотоодын байгуулагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн билээ.
Гадаад хамтын ажилалагааны хүрээнд 2004 оноос хамгаалалтын захиргаа Америкийн Нэгдсэн Улс/АНУ/- ын Монтана мужийн Глашейрийн байгалийн цогцолборт газар/Глашейрийн БЦГ/ - тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээг шинэчлэх ажил 2006 онд хийгдэж, гэрээний хүрээнд Глашейрийн байгалийн цогцолборт газрын дэд захирал Фред Ванхорн ирж захиргааны болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарт сургалт явуулсан. Мөн Оросын Холбооны Улс/ОХУ/ - ын Сохондын биосферийн дархан цаазат газрынхантай хамтран ажиллах гэрээ байгуулж судалгааны ажил дээр хамтран ажиллаж байна.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Тус захиргаа дээр одоогоор Германы Техник Хамтын Ажилалагааны Нийгэмлэгийн Байгал хамгаалал байгалийн нөөцийн тогтвортой менежмент хөтөлбөр хэрэгжиж байна.

Байгаль хамгаалал байгалийн нөөцийн тогтвортой менежмент хөтөлбөр/ГТХАН/

Энэхүү төсөл нь 1995 оноос эхлэн нийт 12 жил хэрэгжих хугацаатай бөгөөд эдүгээ арван нэгэн жил хэрэгжээд байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд орон нутгийн ард иргэдэд жижиг зээл олгох, орчны бүсийн зөвлөл байгуулах, хамтын менежментийг орон нутагт хэрэгжүүлэх, судалгаа мониторингийн цэгүүдийг байгуулах, ХХТХГХЗ- ны ажилтануудын мэргэжлийн чадавхийг сайжруулах зэрэг олон арван үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Гал түймрээс хамгаалах нэгдсэн менежмент төсөл /ГТХАН/
Уг төсөл нь 1998 оноос 2000 оны хооронд гал түймрийн менежментыг сайжруулан бэхжүүлэх зорилгоор хэрэгжиж дууссан бөгөөд энэхүү төсөл нь гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгүүдийг байгуулах, тэдгээрийг түймэртэй тэмцэх багаж зэвсэгээр хангах, сургах, холбоожуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах мэдээлэл сургалт сурталчилгааны төвүүдийг байгуулах зэрэг олон арван ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн ба энэ төслийн ажлууд эдүгээ үргэлжилэн явагдсаар байна.

 

 

”Ой хээрийн түймрийн хор хохирлыг бууруулах ба гал түймрээс урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах” төсөл /НҮБ/
Энэхүү төсөл нь ХХТХГ- ын баруун хэсгийн орчны бүст 2001 оноос 2003 он хүртэл хэрэгжиж дууссан бөгөөд төслийн хүрээнд орон нутгийг холбоожуулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах тактикийн чиглэлийн сургалт семинаруудыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байсан.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo