Нүүр > Үйл ажиллагаа
Хэвлэх хувилбар
Орчны бүс

ХХДЦГ болон ГТБЦГ- ын орчны бүсийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай” Монгол улсын  хуулийн дагуу газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зүй зохистой  ашиглах шаардлагыг харгалзан Байгаль орчны сайдын 1999 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 140 тоот тушаалаар тогтоон баталгаажуулсан. Үүнд: Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Ерөө , Мандал сумдын нутгаас нийт 1.7 сая га газар орчны бүсэд  хамрагддаг.
ХХДЦГ- ын орчны бүсийг тогтоохдоо нутгийн иргэд, сум багийн удирдлагатай нягт хамтран ажиллаж тэдний санал болон ”Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай” хуулийн 4- р зүйлийн холбогдох шалгуурууд, орчны бүсэд хамрагдаж  болох газар нутагт явуулсан нийгэм эдийн засгийн судалгааг үндэс болгосон   болно.
ГТБЦГ- ын орчны бүсийг тогтоохдоо ”Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай” хуулийн 3- р зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн орчны бүсийг БЦГ- ын хязгаарлалтын бүстэй давхцаж байгааг үндэс болгож  тусгайлсан орчны бүс тогтоогоогүй  юм.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo