Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 3 ДАХЬ 7 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Тус хамгаалалтын захиргаанаас хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах мэргэжилтэн, байгаль орчны хяналын улсын байцаагчдын нэрсийн жагсаалтыг гаргаж 2015 оны 12 тоотоор БОНХАЖ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүллээ.

 Төрийн жинхэнэ албан хаагчдын 2014 оны үйл ажиллагааны гэрээг дүгнэн А дүгнэгдсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн аобан хаагчдад зэрэг дэв авах олгуулах саналыг 2015 оны 18 тоотоор БОНХАЖ-ны Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүллээ.

 Хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчдын үнэмлэхний хугацаа дууссантай холбогдуулан хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж 2015 оны 13 тоотоор Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүллээ.  

 Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдад сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нартай 2015 онд  хамтран ажиллах уулзалт зохион байгуулан, МССТ-үүдийн газрын асуудлыг шийдэж өгөх саналыг тавьж, байгаль хамгаалагч, МССТ-үүдийн эд хөрөнгийн жилийн эцсийн тооллого хийх, хамгаалалтын хэсгийн ажлын төлөвлөгөө батлах, хяналтын постны бүртгэлийн дэвтрийг шалгаж тэмдэглэл хөтлөх, хөрөнгө орлогын мэдүүлэг бөглүүдэх, байгаль хамгаалагчдад заавар, зөвлөгөө өгөх зэрэг ажлаар 2015.01.14-2015.01.25-ныг хүртэл ажиллалаа.

 2015 онд Бурхан Халдун хайрханы төрийн тахилга болохтой холбогдуулан тахилгын бэлтгэл ажлын хүрээнд МҮОНТ-тэй хамтран тахилгын  уламжлалт зан үйлийг сурталчлах, олон нийтэд мэдээлэх зорилгоор нэвтрүүлгийн зураг авалтыг Төв аймгийн Мөнгөнморьт сум, Цагаан арал, Босгон тэнгэрийн даваа, Бурхан Халдун уулын чиглэлд хийлээ. Нэвтрүүлэг 02-р сарын эхээр МҮОНТ-ээр цацагдана.

 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-250 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлыг сумдын эрх бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.

 2014 оны санхүүгийн тайлан балансаа гаргаж дуусган аудитын дүгнэлт гаргуулан бэлэн болголоо.

 Төв аймгийн Хориудын пост, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Хотонгийн даваа, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Эгийн давааны постонд ажиллах хуваарийн дагуу байгаль хамгаалагчид ээлжлэн хяналт тавин ажиллаж байна. Гарсан хэрэг зөрчилгүй.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo