Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Бурхан Халдун уул Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн батламжийг Хан Хэнтийн УТХГХЗ хүлээн авлаа

 ХVII жарны  Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний 9 буюу 2016 оны 2 дугаар сар 16-ны өдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Энэ үеэр “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгууд”-ыг Дэлхийн өвийн соёлын жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан болон байгаль хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй, ажиллаж байгаа нэр бүхий 9 хүнийг “Байгаль орчны тэргүүний ажилтан”, 7 хүнийг “Жуух бичиг”-ээр шагналаа.

Ёслолын ажиллагааг нээж МУ-ын соёлын тэргүүний ажилтан Б.Амарсайхан “Эртний сайхан” уртын дуугаар , Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, нэрт зохиолч.Б.Догмидын шүлэг,Ардын жүжигчин А.Энхтайваны хөгжим “Бурхан Халдун” дууг залуу дуучин Н.Ундрал дууллаа.

Ийнхүү Бурхан Халдун Хайрхан маань Дэлхийн хэмжээнд гайхагдаж, Дэлхийд данстай болсон нь бидний бахархал болж,  цаашид улам ихийг сэтгэн бодож, хийж гүйцэтгэх урам зориг нэмж байгаагийн зэрэгцээ илүү өндөр хариуцлага ирж байна.

 Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, геологийн үйл явц, биологийн хувьслын гайхамшигт жишээ болсон газрууд, гоц гойд үзэсгэлэнтэй байгалийн ландшафт бүхий газар нутгууд, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг болно.

Хан Хэнтийн нуруунд орших Дэлхийн өвд нэр дэвшигдэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэгдэн, батлагдсан энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөн морьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршино.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo