Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид галт зэвсэгтэй хэрхэн харьцах талаарх сургалтанд хамрагдлаа.

 2016 оны 12 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн 311-р ангид хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 38 хүн галт зэвсэгтэй хэрхэн зөв харьцах талаарх цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдаж 24 цагийн турш цэргийн амьдралаар амьдарч үзлээ.

 Тус сургалтанд галт зэвсгийг хэрхэн тээвэрлэх, аюулгүй болгох, мөн шаардлагатай үед эмнэлэгийн анхан шатны тусламжийг богино хугацаанд хэрхэн зөв үзүүлэх талаар зааж, цэргийн анги нэгтгэлтэй танилцан монголын зэвсэгт хүчний сүр хүч болон дэлхийд өрсөлдөх чадвар, дадлага туршлагаас сонсон, нэг өдрийн албыг хаалаа.

Мөн эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх болон галт зэвсэгтэй хэрхэн зөв харьцах талаарх дадлага ажлыг  хээрийн сургалтын талбайд хүн бүр хийж үзлээ.

 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo