Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ 7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ

Хамгаалалтын захиргааны даргын 06 сарын 20-ны өдрийн 21 тоот тушаалаар хамгаалалтын 6 хэсэг байгуулж, байгаль хамгаалагчдын байрших газар болон хяналтын пост байгуулах газрын байршлыг тогтоон баталгаажуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.

 Хамгаалалтын захиргааны хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулан 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 тоот тушаалаар баталгаажуулан ажилтнуудад танилцууллаа.

 MCS Кока-кола ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд 2013-2014 онд хийж гүйцэтгэх ажлын талаар ярилцлага зохион байгуулж, 20000 ширхэг хогийн эко уутыг хүлээж авахаар боллоо. Цаашид MCS Кока-кола ХХК нь мэдээлэл, сурталчилгааны материал хэвлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.

 ОХУ-ын Сохондын Шим мандлын дархан газрын судалгааны ажлын хэсгийг Төв аймгийн Мөнгөнморьт суманд ажиллах бэлтгэлийг хангаж байна. Судалгааны баг 06 сарын 22-28 өдрийг хүртэл Мөнгөнморьт суманд жигүүртний судалгаа хийж гүйцэтгэх юм.

БОНХЯ болон НИТБНМЯБ төслийн санхүүжилтээр

-        Байгаль хамгаалагчийн зуны нормын хувцас 32ш

-        Мотоцикль 5 ш

-        Сканнер-1 ш

-        Видео камер 1ш

-        GPS-3  ш-ийг хүлээн авч байгаль хамгаалагчдад олголоо.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo