Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
БНСУ-ын Сорогсан уулын тусгай хамгаалалттай газартай Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар хамтран ажиллахаар тохиролцлоо.


Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, ахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн, мэргэжилтэн Ш.Цолмон, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Эрдэнэчимэг нар 2013 оны 09 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд БНСУ-ын Сорогсон уулын тусгай хамгаалалттай газарт ажиллалаа.

БНСУ-ын Байгаль орчны яамны  Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гүйцэтгэх захирал Ким Чон Чун-тай уулзаж, БНСУ-ын Байгаль орчны яамны Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ хооронд 2007 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын тусгай хамгаалалттай газартай судалгаа шинжилгээний ажил, орчны бүсийн ард иргэдэд сургалт сурталчилгааны ажлыг хамтран хийж гүйцэтгэх, 2 тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг харилцан солилцох, хамгаалалтын захиргааны чадавхи, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж 2013 оны 12-р сард гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцлоо.

 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo