Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
БНСУ-ын Сорогсаны үндэсний паркийн захиргаатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

БНСУ-ын тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан агентлагийн дарга Park Bo Hwan, Сорогсаны үндэсний паркийн дарга Baek Sang Heum тэргүүтэй төлөөлөгчид 2014  оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт айлчилж байна. 

 Төлөөлөгчид Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулгатай уулзалт хийж,  Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон БНСУ-ын Байгаль орчны яамд хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, БНСУ-ын Сорогсан үндэсний парк хооронд ах дүү тусгай хамгаалалттай газар байгуулах хамтран ажиллах гэрээнд Байгаль орчны дэд сайд Б.Тулга, БНСУ-ын тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан агентлагийн дарга Park Bo Hwan, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Сорогсаны үндэсний паркийн дарга Baek Sang Heum нар гарын үсэг зурах юм.

 Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар 2 хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдыг урт болон богино хугацаагаар харилцан солилцож, туршлага судлуулах, техник, тоног төхөөрөмж, байгаль хамгаалагчийн бие хамгаалах хэрэгслээр хангах боломжийн талаар судлан хэрэгжүүлэх, 2014 онд багтаан  биологийн төрөл зүйлийг судлах хамтарсан судалгааны төв байгуулах, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын 1 мэдээллийн төвийг иж бүрэн тохижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

 Сорогсан Үндэсний парк

 Сорогсан Үндэсний парк нь 1965 онд байгалийн дурсгалт газраар бүртгэгдсэн бөгөөд 1970 онд Солонгос улсын 5 дахь үндэсний парк болон тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн 1982 онд Юнескод Шим мандлын нөөц газар хэмээн бүртгэгдсэн. Сорогсан Үндэсний парк нь нийт 398.539 км2 газар нутгийг хамардаг ба 4000 зүйлийн ан амьтан, 1400 ховор зүйлийн ургамал болон Солонгосын урт сүүлт ямаа ба чулуужсан мод тус паркд байдаг. Мөн бүс нутгийн соёлын өв сан болох гурван давхар чулуун жижиг сүм Хянсонсад мөн модоор урласан Буддагийн дүр зэрэг байдаг.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo