Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжилтнүүд БНСУ-ын тусгай хамгаалалттай газруудад ажиллалаа

Хан Хэнтийн УТХГ-ын мэргэжилтэн Ж.Алтангэрэл БНСУ-ын Seoraksan national park-д, Богд хан  уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү Dadohaehaesang national park-д, Хан Хэнтийн УТХГХЗ-ны байгаль хамгаалагч О.Батбаяр,  Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн Н.Цэнддаваа нар Songnisan national park-д, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн О.Суурьтогтох Gyeongju national park-д тус тус ажиллаж, Korea National Park-ын менежмент болон хамгаалалтын захиргаадын ажил байдалтай танилцан тусгай хамгаалалттай газар нутгийн ажилтнууд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготой хөтөлбөрт хамрагдлаа.

2014 оны 3-р сард байгуулсан Монгол улсын болон БНСУ-ын Байгаль орчны яамд хоорондын хамтран ажиллах санамж бичиг,  БНСУ-ын Сорогсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд БНСУ-ын Тусгай хамгаалалттай газраас /Korean National Park Service/ зохион байгуулсан Friendship program-д  Хан Хэнтийн УТХГазар, Богд хан уулын дархан цаазат газар, Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд  2014 оны 8-р сарын 10-наас 9-р дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамрагдлаа.

 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo