Нүүр > Танилцуулга > Мэндчилгээ
Хэвлэх хувилбар
Мэндчилгээ

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны вэбсайтад зочилж буй Та бүхний амрыг эрэн мэндчилэхийн ялдамд талархал илэрхийлье.

Та бүхэн манай сайтаас Төв Ази, Хойд мөсөн далай, Номхон далайн ай савуудын ус хагалбар нутаг болж байдаг, Монгол орны төдийгүй бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалахад чухал үүрэгтэй Хан Хэнтийн нуруу, байгалийн өвөрмөц тогтоцын унаган төрх, онцлог байдал, хэв шинж, байгалийн төрөл зүйлийг зүй зохистой ашиглах, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой манай хамт олны  байгаль хамгаалах талаарх үйл ажиллагааны мэдээлэл, түүх соёлын дурсгалууд үүний дотроос Дэлхийн соёлын өвд нэр нь дэвшиж буй Бурхан Халдун уул, Их Эзэн Чингис хаантай холбоо бүхий бусад дурсгалуудтай танилцах болно.

Манай цахим хаягаар зочилж байгаа таньд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                      Хамгаалалтын захиргааны хамт олон



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo