Нүүр > Танилцуулга > Өндөрхааны байгалийн цогцолборт газар
Хэвлэх хувилбар
Өндөрхаан уул

Өндөрхаан уул нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт оршдог.  Энд Сибирь шинэсний хамгийн урд тархацын цэг байх бөгөөд түүний зах хүрээгээр уулын хээрийн ургамалшил зонхилдог. Хөрсөн бүрхэвч нь ойн бараан хөрснөөс бүрэлдэх бөгөөд механик бүрэлдэхүүний хувьд голчлон элсэнцэр юм. Энэ хөрсөн дээр өвслөг ургамал шигүү ургаж, төгөл үүсч тогтворжсон байна.  Газар зүйн байрлалын хувьд урдуур өргөрөгт оршдог учир уур амьсгал нь хуурайвтар, ихэвчлэн хээрийн ургамал ботууль, дааган сүүл, биелэг өвс, саман ерхөг ихээхэн түгээмэл байдаг. Үет ургамалтай хамт яргуй, өнчин цэрэв, хонхон цэцэг, сөд өвс, хурган шарилж,  бэрцэцэг зэрэг алаг өвс холилдон ургана.

Өндөрхаан уулыг УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 8820 га талбайтай.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo