Нүүр > Танилцуулга > Биндэръяа хан уулын байгалийн дурсгалт газар
Хэвлэх хувилбар
Биндэръяа хан уул

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс урагш 45 км зайд Хэнтийн нурууны зүүн төгсгөлд орших бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна түүхийн дурсгал ихтэй, дтдээш  1338,8 м өндөрт орших үзэсгэлэнтэй уул. Овооны урд дор Биндэр нуур оршдог.  Энд ойт хээрийн ландшафт зонхилдог. Ойт хээрийн ургамал, амьтан байх боловч амьтны аймгийн хувьд баялаг биш.

Биндэрийн ууланд Биндэр уулын овоо, түүний орчмын дөрвөлжин булш, чулуун зэвсгийн дурсгал, рашаан хадны тамга, тэмдгийн дурсгал, үзүүр цохионы хадны зураг, хажуу нуурын буган чулуун хөшөө, булш, Өглөгчийн хэрэм зэрэг түүх, соёлын үнэт дурсгалуудтай. 

Биндэрийн овоо. Биндэръяа уулын үзүүр овоог XYII  зууны үед анх Богд гэгээн Занабазар  Ононгийн халуун рашаанд бараалхаад буцах замдаа  Их Хэнтийн нурууны төгсгөл овоо, ихсийн газар өршөөсөн нутаг хэмээн дээдэлж тахисан тухай домоглон ярилцдаг.

Биндэрийн овоо орчмын нутаг нь Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс, овог аймгууд, улс гүрний түүхийн олон үед хамрагдах дурсгалуудыг агуулж байдгаараа ихээхэн онцлогтой. Тухайлбал овооноос  зүүн өмнө зүгт Хурх, Зуухын баян голуудын бэлчир рүү түрж орсон хошууны үзүүрийн мөргөцөг дээрх палеолит, мезолит, неолитийн үеийн чулуун зэвсэг, хүн, амьтны зураг бүхий сүг зургууд, тамганууд, орхон-енисей, монгол, түвд, нанхиад зэрэг бичээсүүд бүхий Рашаан хад,  Рашаан хаднаас хойш Өглөгчийн горхины хойд талд орших Үзүүр цохион дээрх урдаа 2-3 хүн хөтөлсөн морьдын цувааг зурсан зургууд,  хаднаас 2 км-т эргэн тойрондоо 12 дөрвөлжин булш бүхий 230-250 см өндөр, 41-42 см өргөн  мөн ийм хэмжээний зузаантай элсэн чулуун 2 буган хөшөө байдаг.

Энэ орчмын газар нутгийн түүх, соёлын дурсгалыг хадгалан үлдээх зорилгоор УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд нийт 5736 га талбайтай.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo