Нүүр > Танилцуулга > Хангал нуурын байгалийн дурсгалт газар
Хэвлэх хувилбар
Хангал нуур

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэнтийн нурууны зүүн урд хэсэгт, ойт хээрийн бүсэд  Хурхын гол түүний цутгал Жаргалант гол 2-н хооронд оршдог. Энэ нь ойт хээрийн бүсэд орших томоохон нуурын нэг бөгөөд усны горимын хувьд нэлээд тогтвортой. Эргэн тойрон хадтай уулсаар хүрээлэгдсэн 1326 м өндөрт, урт нь 2 км, өргөн нь 500-1200м, 1,5 км2 талбайг эзэлдэг.  Усны нөөц нь одоо 49 сая шоо метр, харин геологийн өнгөрсөн цаг үед үүнээс их байсныг батлах ул мөр үлдсэн байдаг.

Хэнтийн өндөр уулсын баруун урагш намссан хэсэгт Хангал нуур байх бөгөөд налуувтар хажуу нь делюви, пролювийн сэвсгэр хурдсаар бүрхэгдсэн, хөрсөн бүрхэвч нь ойн бараан хөрснөөс бүрэлдэх бөгөөд ялзмаг багатай. Энэ хөрсөн дээр өвслөг ургамал шигүү ургаж, төгөл үүсч тогтворжсон байна.

Энд ойн сөөг ургамлаас бургас, далан хальс, нохойн хошуу,  өвслөг ургамлаас сибирь шимтэглэй, мягмансанжаа,  холтсон цэцэг, торгон шарилж,  гүзээлзгэнэ зэрэг ургамал ургана.

Хангал нуурыг УИХ-ын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд нийт 3913 га талбайтай.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo