Нүүр > Танилцуулга > Хан Хэнтийн дархан цаазат газар
Хэвлэх хувилбар
Хан Хэнтийн дархан цаазат газар

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутгийг хамран Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн хойноосоо урагшаа 158 км, баруунаасаа зүүн тийшээ 185 км сунаж тогтсон.

Дархан газрын хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрхан уул (2799.3 м), хамгийн нам цэг нь Минж голын улсын хил давж буй цэгт (969.2 м) орших бөгөөд өндрийн зөрүү 1830.1 м болно.

Хэнтийн уулсын томхон нь баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Бага Хэнтий нуруунд Хэнтийн уулсын хамгийн  өндөр уул нурууд орших бөгөөд тэдгээрийн  оргилууд нь 2500-2600 метр  өндөрт хүрнэ. Хэнтийн уулсын ноён оргил болох Асралт Хайрхан (2799.3 м) энд оршдог. Үүнээс гадна энд Алтан Өлгий (2646.0 м), Хийдийн сарьдаг (2666.0 м), Шар булгийн сарьдаг (2534.0 м), Гэл уул (2551.0 м), Төвшин уул (2666.0 м), Асгатын сарьдаг (2320.0 м) зэрэг өндөр уулс хамрагдана.  

Хэнтийн нуруунаас зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу болоод бусад салбар уулс нь Бага Хэнтийн уулсаас харьцангуй намхан, оргилууд 2300-2400 м-ээс үл хэтэрнэ. Эндэхийн хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун (2362.0) уул юм. Үүнээс гадна Дуут ян, Сүүхлиг, Бэрияагийн  ян, Чинээт ян, Шитээн Бага оорцог гэх мэт уулстай.

Хэнтийн нурууны баруун хэсэгт Шарлан, Хонги хэмээх 2 гол нийлэн Ерөө гол болон урсах бэлчирт харьцангуй өргөн хөндий бүхий Хонин нуга, Хэнтийн нурууны баруун хойд хэсэгт зэрэгцэн оршдог 5 зүйлийн шилмүүст мод бүхий янз бүрийн хэв шинжтэй ой, ялангуяа монгол оронд маш ховордсон  жодоон тайгыг  хамгаалах зорилгоор УИХ-ын 2012 оны  05 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот тогтоолоор 456841 га талбайгаар өргөтгөж нийт 1 683 915 га талбайтай болсон.

 

 

 

 



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo