Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Уур амьсгал

Уур амьсгалын ерөнхий шинж
Хан Хэнтийн ДЦГазар, Горхи-Тэрэлжийн БЦГ нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Уур амьсгалын үзүүлэлтүүд нь тэгш хэмийн хуваарьлалттай. Монгол орны бусад нутгаас хамгийн их хур тундастай, чийглэг, сэрүүн өвөл нь цасархаг харьцангуй дулаавтар тунгалаг цэнгэг агаартай (Г.Намхайжанцан,1994).

Агаарын температур
Жилийн дундаж агаарын температур дархан газрын гүн рүү -4.О хэмээс хүйтэн байх боловч нутаг орны рельефээс ихээхэн шалтгаалж байна. Тухайлбал Тэрэлжийн голын сав, Туул, Хэрлэн голын явцуу хөндийд -4...-42 хэм үүнээс ч хүйтэн байдаг. Агаарын температур хамгийн хүйтэн нь 1-р сард дунджаар голуудын хөндий савд -21...-23 хэм, уул нуруунд -З9 хэм, уул нуруундаа -2О...-21 голын явцуу хөндийд -45...-49 хэм хүрдэг бол зун 7-р сард уул нуруундаа +14 хэм, голын явцуу хөндийд +38 хэм халуун болдог. Хөрсний гадаргад өвөл агаарынхаас 1- 3 хэм хүйтэн, зун 2- 4 хэм дулаан байдаг онцлогтой.

Салхи, агаарын даралт:
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт салхины зүй тогтол нь хойт, баруун хойноос ноёлох чиглэлтэй. Салхины хурд бусад нутгаас бага, жилийн дунджаар О.9-1.5 м/с байх боловч голын хөндий нутагт 2.5-4.8 мс хүртэл нэмэгддэг.
Агаарын даралт өндөрсөх тутам буурч дунджаар 843 гПа (63О мм мөнгөн усны баганын өндөртэй) байх боловч голын хөндий нутгуудад 865 гПа (65О мм) хүртэл хэлбэлзэж байна.. Өөрөөр хэлбэл жилийн 65 % нь хүний биед зохимжтой байна.

Агаарын чийгшил, хуртунадас:
Жилийн дундаж харьцангуй чийгшил 7О- 75 % хүрч хамгийн хуурай хаврын улиралд 45- 55 % байна. Энэ бүс нутагт хуурай өдөр 15- 2О өдөр тохиолдож байхад ЗО- 4О өдөр нь 8О %-иас дээш чийгтэй байдаг. Хур тунадас жилдээ 35О- 45О мм байдаг ба энэ нь жил бүр харилцан адилгүй байна. Хур тунадасны 95- 97 % нь дулааны улиралд 75- 8О % нь зуны улиралд ордог ерөнхий зүй тогтолтой.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo