Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
ГАДААД ХАМТЫН АЖЛЫН ТАЛААР

Хан Хэнтийн УТХГ-ийн хамгаалалтын захиргаатай хамтран ажилладаг БНСУ-ын Korean National Park Service -ийн болон Seoraksan Natiaonal Park-ийн төлөөлөгчид Dadohae marine National park-ийн дарга CHOI, JONG KWAN –аар ахлуулсан9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2015.08.27- 09.03-ны хооронд хамгаалалтын захиргааны зүүн хэсэг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Хужирсайханд Судалгааны төв байгуулах газрыг сонгох зорилгоор ажлын айлчлал хийлээ.

Төлөөлөгчид айлчлалын эхний өдөр БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүхтэй уулзан хоёр орны  гадаад хамтын ажиллагааны талаар харилцан ярилцан санал бодлоо солилцлоо.Энэ үеэр Korean National Park Service-ээс гадаад хамтын ажиллагааныхаа талаарх танилцуулгыг хийж асуултанд хариуллаа.

БНСУ-ын төлөөлөгчид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь Хангал нуурын БЦГ болон  Балдан бэрээвэн хийд, Биндэрийн овоо, Рашаан хад зэрэг түүх соёлын дурсгалт газруудаар явж, Батширээт дахь МССТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн ДЦГ-ын Билээгт дэхь байгаль хамгаалагчийн байрнаас 20 гаруй км газарт морин аялал хийж, судалгааны төв байгуулах цэгт очлоо.

Хан Хэнтийн УТХГ-ын ХЗ-ны дарга Б.Хашмаргад, БОНХАЖЯ-ны гадаад хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Х.Майцэцэг,Korean National Park Service-ийн төлөөлөгчдийн ахлагч Choi, Jong Kwan, гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Kim Nakyong нар Солонгосын элчин сайдын яаман дахь KOICA-ийн Монгол дахь төлөөлөгчидтэй “ Судалгааны төв”-ийн байрны хөрөнгө оруулалтын талаарх уулзалтыг зохион байгууллаа.

Солонгосын төлөөлөгчид хамгаалалтын захиргааны ажилчидтай уулзалт зохион байгуулж, харилцан туршлага солилцон ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo