Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Ус зүй.

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутаг Хэнтийн нурууны төв хэсэгт орших учраас ус зүйн сүлжээний нягтаршил ихтэй юм. Бага Хэнтий, Хан Хэнтий, Ононгийн Ноён уул хүртэл үргэлжлэх усны хагалбар уулсын ар өвөр хажуугаас усжих Туул, Хараа, Ерөө, Минж, Захар, Шороот, Онон, Эг, Хэрлэн гэх мэт Монголын томоохон гол тэдгээрийн цутгал голууд эх авч урсах бөгөөд нэг хэсэг Умард мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг Номхон дөлгөөн далайн ай савд багтана.

Хоёр их далайн ай савыг зааглагч усны хагалбар уулс чухамдаа гол нуруундаа бус харин бэлийн уулсдаа байдгаараа онцлогтой. Гол горхиуд уулын голд багтах тул усны унал, урсгалын хурд ихтэй байдаг.

Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт орчин үеийн мөсдөл байхгүй харин гуравдагч галавын сүүл, дөрөвдөгч галавын эхэн үеийн эртний мөсдлийн ул мөр элбэг дайралдах төв хэсгийн уулсад хунх, тэвшин хөндий, морены толгодтой бөгөөд түүний дунд цэнгэг устай олон арван жижиг нууруудтай.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх

Гол, горхины усны үндсэн тэжээл хур бороо, гүний урсац байхад нуурынх гадрагын болон гүний усных байна.
Голуудын усны температур 3- р сарын сүүлчээс нэмэгдэж хамгийн их дулаан 6- р сарын шувтарга, 7- 8- р сард ажиглагдаж цааш буурсаар 11- р сарын эхнээс өвлийн горимд шилжинэ. Хаврын шар ус, зуны хур борооны үед огцом үерлэж усны түвшин эрс нэмэгдэн голуудын татам нэлдээ усанд автах нь цөөнгүй байдаг.

Умард мөсөн далай, Номхон дөлгөөн далайн ай савд багтах Монгол туургатны өлгий Онон, Хэрлэн, Туул гурван голын эх, Минж, Захар, Ерөө, Естий, Заан, Тэрэлж зэрэг 250 гаруй гол, горхи; Хагийн Хар, Хэнтий, Хэрхлүүр, Хөх, Мөнгөн, Мөнгөн хөл, Оюут, Бүс, Толь зэрэг цэвэр цэнгэг уст нууруудтай.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo