Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Амьтан

Хан Хэнтийн уулсын систем Монгол орны амьтны аймгийн газар зүйн мужлалаар Хэнтийн тойрогт хамаарна. Хэнтийн нурууны төв хэсэг буюу Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голуудын савын эхний уулзвар болсон зэлүүд хөвч тайга хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүнээрээ Евроазийн шилмүүст тайгын хөхтөн амьтны бүрэлдэхүүнтэй ойролцоо юм.

Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх
Томоор үзэх Томоор үзэх Томоор үзэх

Хэнтий нуруу хөвч тайга бүхий зэлүүд нутаг ихтэй тул ан амьтны бүрэлдэхүүнээр ихээхэн баян нутаг билээ. Судлаачдын бүртгэснээр 6 баг, 15 овог, 27 төрөлд хамаарах 50 гаруй зүйлтэй. Одоогоор энэ нутагт хөхтнөөс шавьж идэштэн- 13, туурайтан- 5, мөлхөгч- 1, шувуу- 253 зүйл ба энэ нь Монгол орны амьтны аймгийн 40 шахам хуьтай тэнцэх амьтад байршин амьдардаг болохыг судлаачид судлан тогтоожээ.

Туулай хэлбэрт хөхтнөөс чандага, бор туулай, асганы огдой, дагуур огдой гэх 4 зүйлтэй.
Мэрэгч амьтны багаас тарвага, урт сүүлт зурам, жирх, хэрэм, олби, 8- 9 зүйл огтоно, 2 зүйл хулгана, сохор номин зэрэг 19 зүйл бий.
Махан идэштнээс үнэг, хянрс, мануул, хүрэн баавгай, шилүүс, дорго, нохой зээх, үен солонго, мануул, ойн булга, цагаан үен, хотны үен, ойн солонго, хээрийн солонго зэрэг амьтад тархсан.
Туурайтнаас зэрлэг гахай, хүдэр, халиун буга, бор гөрөөс гэх 5 зүйл бий бөгөөд Хэнтий нь манай орны хүдэр, хандгай, зэрлэг гахайны баялгийн үндсэн голомт газар юм.

Хан Хэнтийд Монгол орны жигүүртний аймгийн зүйлийн бүрдлийн 40 орчим хувь нь тархсан гэсэн мэдээ байдаг. Хэнтийн районд нийт 253 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс 61 зүйл нь уг нутагт суурин амьдралтай, 180 зүйл нь /суурин амьдралтайг оролцуулаад/ өндөглөн зусдаг, 57 зүйл нь уг газар нутагт зөвхөн нүүдлийн хугацаанд буюу дайран өнгөрөхдөө тэмдэглэгдсэн байна. 6 зүйл жигүүртэн Сибирээс ирж өвөлждөг.

Хан Хэнтийн ТХГ нутаг, түүний орчны бүсэд одоогоор усны могой, рашааны могой, бамбай хоншоорт могой гэсэн 3 зүйл могой, монгол бах, зулзагалагч гүрвэл, шивэр гүлмэр болон модны мэлхий, шивэр мэлхий тэмдэглэгдээд байна. Эдгээрээс Монгол улсын улаан номонд шивэр гүлмэр оржээ.
Хан Хэнтийн ТХГ-ын нутаг дэвсгэрт тархсан загасыг Монгол орны загасны газарзүйн мужлалаар авч үзвэл:

  1. Умард мөсөн далайн ай сав /Туул, Хараа, Ерөө, Минж гол/
  2. Номхон далайн ай сав /Хэрлэн, Онон/ гэж хуваадаг.
Судалгаанаас үзэхэд Туул, Ерөө голын савд 15 зүйл загас, 50 орчим зүйл бентос зонхилон амьдардаг бол Хэрлэн голд 23 зүйл, Онон голд 28 зүйл загас тархан амьдардаг байна. Агнуурын өндөр ач холбогдол бүхий тул, зэвэг, ердийн ба Амарын цурхай, шивэр сугас, бух сугас, хэлтэг, булуу цагаан, гутаарь, цулбуурт, алгана зэрэг 19 орчим зүйл загас байна
n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo