Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Хотгор, гүдгэр

Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай Газар нутаг нь Хэнтийн төв мужийн хавтгайдуу бөмбөгөр оройтой, эрсэвтэр хажуу бүхий дундаж өндөр уулс, тэдгээрээс зүг бүр тийш эх аван урсах голуудын хөндий хосолсон өвөрмөц дүр төрхтэй уулархаг нутаг юм. Ерөнхийдөө төрх байдлаараа геологийн урт удаан хугацааны туршид элэгдэл, усны идэгдлийн үйл явцад автаж уулсын орой ихэвчлэн бөмбөгөр эсвэл хавтгайдуу хэлбэртэй болсон байна. Эндхийн уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хамгийн өндөр оргилууд 2500-2600 метрт хүрч ,дунджаар 2000-2200 метрийн үнэмлэхүй өндөр зонхилно. Харьцах өндөр нь дунджаар 400-500 м, 600-800 м байна. Тэдгээрийн томхон нь баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Бага Хэнтий нуруу хэмээн нэрлэгдэж байгаа уулсын тогтолцооны Гүнтийн нуруунд Хэнтийн уулсын хамгийн өндөр уул нурууд орших бөгөөд тэдгээрийн оргилууд нь 2500- 2600 метр өндөрт хүрнэ. Харьцах өндөр нь 600-800 м, түүнээс дээш байна. Хэнтийн уулсын ноён оргил болох Асралт Хайрхан 2799.3 м энэ нуруунд оршдог. Үүнээс гадна энд Алтан Өлгий 2646,0,Хийдийн сарьдаг 2666,0, Шар булгийн сарьдаг2534,0, Гэл уул2551,0 Төвшин уул 2666,0, Асгатын сарьдаг 2320,0 зэрэг өндөр уулс хамрагдана.
Хэнтийн нуруунаас зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу болоод бусад салбар уулс нь Бага Хэнтийн уулсаас харьцангуй намхан, оргилууд 2300- 2400 м- ээс үл хэтэрнэ. Харьцах өндөр 600- 700 м хүрнэ. Эндэхийн хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун 2362.0м уул юм.

Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр нь Хэнтийн уулсаас тал бүр тийш эх аван урсах голуудын хөндийгөөр нилээд шигүү хэрчигдсэн байх ба голуудын хөндий хэд хэдэн янзын дүрс хэлбэр агуулна.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo