Нүүр > Нєєц баялаг
Хэвлэх хувилбар
Геологийн тогтоц, ашигт малтмал

1:200000 масштабтай геологийн зураглалын ажил Хан Хэнтийн Дархан Цаазат Газарт 1940 оноос, Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын нутаг Өвөр Горхи, Баянгийн районд 1957- 1958 онуудад хийгдсэний зэрэгцээ оптикийн болорын эрэл хайгуулын судалгаа явуулсан байна. Харин Онон голын эх орчмын нутаг, Туул, Хэрлэн, Минж голуудын эхэн хэсэг голын усан хагалбар дагууд 1953-1959 он, 1964 онуудад зарим ашигт малтмалын эрлийн чиглэлээр 1:50000 масштабтай зураглал цагаан тугалга, гянт болдын эрэл хайгуул хийгджээ.

”Нагалхаан” уулын районд 1951 онд М.Г.Королёв 1:200000 масштабтай геологийн зураглал, 1953 онд Ю.Б.Смирнов 1:50000 масштабтай геологийн эрэл, зураглалын ажил хийж, цагаан тугалга, гянт болдын хэд хэдэн орд, илрэлүүдийг нээж судалжээ.

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын нийт нутаг дэвсгэрт эрт болон дунд төрмөлийн боржин, диорит, гранодиорит, граносиенит, шүлтлэг боржин ихээхэн тархсаны зэрэгцээ зах хэсгээр нь хүрмэн чулуу, андизит хүрмэн чулуу, мөн бага хэрчигдэлтэй зарим дундаж өндөр уулын районд чулуун нүүрсний системийн тэнгисийн тив гаралт нүүрстөрөгчит шаварлаг занар, аргилит, аливролит, элсэн чулуу тархсан байна. Энэхүү геологийн тогтоцтой уялдан алт, гянт болд, цагаан тугалга, молибден, пъезокварц зэрэг ашигт малтмалын илэрц, орд газрууд байдаг.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo