Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Хан Хэнтийн УТХГХЗ-ны төлөөлөгч АНУ-ын Олимпик үндэсний паркад айлчлаад ирлээ.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа АНУ-ын Олимпик Үндэсний Парк хооронд хамтран ажиллах эхлэлийг тавихад гүн туслалцаа үзүүлж, бидний гадаад хамтын ажиллагааны гүүр болон оролцсон Филадельфа дахь Дрекселийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны академийн ажилтан Туяад Хамгаалалтын захиргааны хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

АНУ-ын National Park Service-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Rudy D’Alessandro-ийн урилгаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ж.Алтангэрэл Филадельфа дахь Дрекселийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны академийн ажилтан Туяагийн хамт Вашингтон муж улсын Олимпик Үндэсний Паркт 2014 оны 06 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зочиллоо.

Төлөөлөгчдийг тус паркийн  research coordinator, Director, North Coast & Cascades Science Learning Network Jerry Freilich, Ph.D нар тосон авч Олимпик паркийн зарим газруудыг танилцуулж  холбогдох  ажилтнуудтай уулзууллаа.

06-р сарын 18-ны өдөр Олимпик Үндэсний Парк-ийн дарга M. Sarah Creachbaum, орлогч дарга Todd J.Suess нартай уулзан, санал солилцож цаашид хамтран ажиллах эхлэлийг тавилаа. Уг уулзалтын үеэр Sarah монголын Тусгай хамгаалалттай газрын төлөөлөгч Olympic national park-д зочилсонд талархаж байгаагаа илэрхийлээд Эгч дүү паркийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах саналыг дэмжлээ.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo